Tuesday, November 10, 2015

Бие даалт №1

      Бие Даалт №1 

     Хамгаалах хугацаа 2015-11-18.
   
  1. a) Өгөгдсөн тоог тэгш, сондгой эсэхийг тогтоо.
 b) Квадрат тэгшитгэлийн шийдүүдийг ол.
 c) Тэгш өнцөгт трапецийн дээд ба доод суурийн уртууд  мөн өндөр өгөгдсөн бол
    трапецийн талбайг ол.

  2.  a) Өгсөн а тоог эерэг, сөрөг эсэхийг шалга.
b) N натурал тоо өгөгдөв. Энэ тоо өөрийнхөө цифрүүдийн аль нэгэнд нь хуваагдах
    эсэхийг тогтоо.
c) Ромбын диагоналиуд өгөгдсөн бол талбайг ол.

  3.  a) Өгөгдсөн a,b,c бүхэл тоонуудын хамгийн их тоог ол.
b) N натурал тоо өгөгдөв. Энэ тоо өөрийнхөө бүх цифрүүдэд хуваагдах эсэхийг
    шалга.
c) Ромбын диагоналиуд өгөгдсөн бол талуудын уртыг ол.

  4.  a) Өгөгдсөн a,b,c гурван тооны хамгийн багыг нь ол.
b) Цифрүүдийнх нь нийлбэр өгөгдсөн тоотой тэнцүү байх бүх гурван оронтой
    тоонуудыг ол.
c) Өгөгдсөн 4 оронтой тооны цифрүүдийн нийлбр ба үржвэрийг ол.

  5. a) Өгөгдсөн 3 оронтой тоонд ижил цифр байгаа эсэхийг шалга.
b) n1 цаг, m1 минут, k1 секундээс n2 цаг, m2 минут, k2 секунд хүртэл хэдэн цаг,
    хэдэн минут, хэдэн секунд вэ?
c) Өгөгдсөн 3 оронтой тооны хөрвөсөн тоог ол.

  6.  a) x,y,z гэсэн гурван тоо өгөгдөв. Энэ тоонуудыг өсөх эрэмбээр байрлуул.
b) Одоо n1 цаг, m1 минут, k1 секунд болж байна. К секунд өнгөрсний дараа хэдэн
    цаг, хэдэн минут, хэдэн секунд болох вэ?
c) X секунд өгөгдөв. /х бүхэл тоо/. Цаг минут секундээр илэрхийл.

  7.  a) Өгөгдсөн n тоо хүртэлх анхны тоонуудын тоог ол.
b) Дурын хоёр бодит тооны арифметик болон геометр дунджийг ол.
c) Гурвалжны оройн цэгүүд координатаараа өгөгдөв. Талуудын дунджийг холбоход
    үүсэх гурвалжны талбайг ол.

  8.  a) a>b байх a,b тоонууд өгөгдөв. Үржих, хуваах үйлдлийг ашиглалгүйгээр a тоо b
    тооноос хэд дахин их болохыг ол.
b) a, b талтай тэгш өнцөгтийн талбайг ол.
c) Тэгш өнцөгт гурвалжны гипотенуз ба нэг хурц өнцөг өгөгдөв. Катетуудын уртыг
    ол.

  9.  a) x1, x2, x3, …..xn натурал тоон дараалал өгөгдөв. Энэ тоон дарааллын тэгш,
    сондгой, тэгээр төгссөн тоонуудыг тус тус ол.
b) Тэгш өнцөгт гурвалжны катетууд өгөгдсөн бол гипотенузыг ол.
c) r радиустай тойрогт багтсан зөв n өнцөгтийн талын уртыг ол.

  10.  a) x1, x2, x3, …..xn натурал тоон дараалал өгөгдөв. Энэ тоон дарааллын 2 оронтой,
      3-ын тоогоор эхэлсэн, 7-ын тоогоор төгссөн тоонуудыг тус тус ол.
  b) Гурвалжны хоёр тал ба тэдгээрийн хоорондох өнцөг өгөгдсөн бол гурвалжны
      талбайг ол.
  c) r радиустай тойргийг багтаасан зөв n өнцөгтийн талын уртыг ол.